News archives
САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.
Уг хуралдаанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэв. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцлээ.
Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг Монгол улсын дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмжийг СТБЗ-өөс Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Mongolbank.mn
Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2024-05 /2025 оны 1-1/
Бодлогын хүүг хэвээр хадгалах, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай
Дугаар: 2024/05
Огноо: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан:
Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах;
Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Эх сурвалж: МОНГОЛ БАНК
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрчээ /2025 оны 1-1/
Манай улсын гадаад валютын улсын нөөц өнгөрсөн сард 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт юм.
Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:
- Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
- Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
- Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
- Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
- Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг юм.
Эх сурвалж: gogo news agency
2025 оны дөрөндүгээр сараас сайн дурын даатгуулагчийн НДШ-д төлөх доод хэмжээ 106,920 төгрөг болно. /2025-1-1/
2025 оны дөрөндүгээр сараас сайн дурын даатгуулагчийн НДШ-д төлөх доод хэмжээ 106,920 төгрөг болно.
Хөдөлтөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөслний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792,000 төгрөгөөр тогтоосон.
Энэхүү тогтоол нь энэ оны дөрөвдүгээр сарын -ний өдрөөс хэрэгжиж эхдэх аж. Тиймээс сайн дурын даатгуудагч оны 1-3 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлд 89,100 төгрөг төлөхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас санууллаа.
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчдлөгдсөн хэдий ч нийгмийн даатгалын хувь хэвээр байгаа юм.
Иймд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлд 106,920 төгрөг төлж эхэлнэ.
2025 оны дөрөндүгээр сараас сайн дурын даатгуулагчийн НДШ-д төлөх доод хэмжээ 106,920 төгрөг болно.
Хөдөлтөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөслний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792,000 төгрөгөөр тогтоосон.
Энэхүү тогтоол нь энэ оны дөрөвдүгээр сарын -ний өдрөөс хэрэгжиж эхдэх аж. Тиймээс сайн дурын даатгуудагч оны 1-3 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлд 89,100 төгрөг төлөхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас санууллаа.
Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчдлөгдсөн хэдий ч нийгмийн даатгалын хувь хэвээр байгаа юм.
Иймд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс сайн дурын даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлд 106,920 төгрөг төлж эхэлнэ.
Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2025-01 /2025-1-2/
Дугаар: 2025/01
Огноо: 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд
- Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах;
- Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.
Жилийн инфляц 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарлаа. Ийнхүү инфляц зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна.
Гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал буурахгүй, үргэлжилсэн хэвээр байна. Банкны салбарын зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна.
Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Эх сурвалж: Монгол Банк
2024 онд АНУ-ын 6 том банк хөрөнгө оруулагчдад $100 тэрбумын ашиг хүртээв /2025-1-2/
Олон нийтийн санхүүгийн боловсролд /2025-1-3/
Иргэд, олон нийт өндөр өгөөж, ашиг амласан элдэв саналыг хүлээж авахын өмнө тухайн компанийн талаарх мэдээллийг сайтар нягталж санхүүгийн залилан луйвраас сэргийлэхийг зөвлөж байна.
https://www.frc.mn/#/view/7685
Олон нийтийн санхүүгийн боловсролд /2025-1-3/
Ашиг амласан санхүүгийн луйвраас болгоомжил !
Монголд ойрын жилүүдэд тулгарах эрсдэлийн нэгдүгээрт ажиллах хүчний хомсдол оржээ /2025-1-4/
Монголд ямар эрсдэлүүд тулгарах вэ?
Улс тус бүрд тулгарах богино хугацааны эрсдэлүүдийг эрэмбэлсэн ДЭЗФ-ын судалгаанд Монгол Улсад ирэх хоёр жилийн хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр ажиллах хүчний хомсдол нэрлэгдсэн бол эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол дараагаар нь оржээ. Өнгөрсөн оны тайланд эдийн засгийн уналт Монголын топ эрсдэлээр нэрлэгдэж байсан ч энэ удаа эхний тавд багтаагүй байна.
Үндэсний Статистикийн хорооны тайлангаас харвал 2024 оны IV улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, улмаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувь болж нэмэгджээ. Харин ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн улиралд цар тахлаас хойших хамгийн дээд буюу 63 хувьд хүрсэн байна.
Эх сурвалж: https://gogo.mn/r/l565y
DeepSeek компани хөрөнгийн зах зээлд тэсрэлт хийж, анхаарал татаж байна. /2025-1-4/
2025 оны 1-р сарын 27
DeepSeek компани хөрөнгийн зах зээлд тэсрэлт хийж, анхаарал татаж байна
Нью-Йорк, АНУ – Хятадын хиймэл оюун ухааны (AI) салбарт шинэ залуу өрсөлдөгч болох DeepSeek компани нь сүүлийн үед хөрөнгийн зах зээлд томоохон тэсрэлт хийж, дэлхийн технологийн салбарын анхаарлыг татаж байна. DeepSeek-ийн хиймэл оюун ухааны чатботууд нь бага зардлаар өндөр технологийн шийдлүүдийг санал болгож, томоохон технологийн компаниудын хувьцааны үнэ буурахад хүргэжээ.
Nvidia болон бусад компанийн хувьцаа буурлаа
DeepSeek-ийн хурдтай хөгжил нь АНУ-ын томоохон технологийн компаниудын зах зээлд хүчтэй нөлөөлж, хөрөнгийн зах зээлд сөрөг хариу үзүүлсэн. Тухайлбал, Nvidia компанийн хувьцаа 12%-иар буурч, 589 тэрбум ам.доллароор зах зээлийн үнэлгээ нь буурсан байна. Мөн Microsoft, Tesla зэрэг технологийн компаниудын хувьцаа мөн буурсан нь DeepSeek-ийн сүүлийн үеийн амжилттай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
DeepSeek-ийн AI технологи
DeepSeek нь хиймэл оюун ухааны технологиор шинэ зууны хөгжлийг тодорхойлж буй компаниудын нэг болж байна. Тус компани нь Nvidia-ийн чипс ашиглаагүй ч, дээд зэргийн AI чатботыг бүтээж, технологийн салбарын томоохон компаниудыг хэдхэн сарын дотор орхижээ. DeepSeek-ийн хиймэл оюун ухааны шийдэл нь бага зардлаар өндөр үр ашигтай үйл ажиллагааг гаргаж чадсан нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Хөрөнгө оруулагчдын сонирхол ба үүсгэн байгуулагчийн хандлага
DeepSeek-ийн үүсгэн байгуулагч Лянь Вэньфэн компанийнхаа ирээдүйд итгэлтэй байгаа ч, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахгүй байх шийдвэр гаргажээ. Тэрээр компанийн судалгааны төвийг хадгалахын тулд хөрөнгө оруулагчдын оролцоог хязгаарлахыг зорьж байгаа гэж мэдэгдсэн. Вэньфэн энэ алхмаар компанийн үндсэн зарчмуудыг алдагдуулахгүй байхын төлөө ажиллаж байна.
Олон улсын хөрөнгийн зах зээлд үзүүлсэн нөлөө
DeepSeek-ийн амжилт нь Хятадын зах зээлээс гадна олон улсын хөрөнгийн зах зээлд ч томоохон өөрчлөлтүүдийг авчирч байна. Хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөн эрчимжиж, олон улс орнууд технологийн салбараа шинэ шатанд гаргах боломжийг хайж байгаа бөгөөд DeepSeek нь энэ өрсөлдөөнд тэргүүлж буй компанийн нэг болж хувирчээ.
Шинээр гарч ирсэн өрсөлдөгч
DeepSeek-ийн дэлхий даяар хэрэгжүүлсэн AI шийдлүүд нь олон улсад технологийн шинжлэх ухааны шинэчлэлтийг тэтгэж, шинэ гарааны компаниудыг төрүүлэхэд түлхэц болж байна. Хэдийгээр компанийн ирээдүй одоогоор тодорхойгүй байгаа ч, дэлхий даяар хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон DeepSeek-ийн ажиллах арга барил нь бүхэлдээ хиймэл оюун ухааны шинэ түвшний хөгжил рүү чиглэж байгаа гэдгийг тус салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
DeepSeek-ийн ирээдүй хэрхэн хөгжинө, хөрөнгийн зах зээлд ямар үр дүнтэй нөлөө үзүүлэх нь одоогоор эргэлзээтэй байгаа ч, тус компани нь хиймэл оюун ухааны салбар дахь өөрчлөлтүүдийг удирдаж буй шинэ талбаруудын нэг болж байна.
Азийн ДНБ 4.5 хувиар өсөх төлөвтэй
Өмнөд Азийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.9 хувиар тэлж, өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэй байна
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого улс орнуудад сорилт болохоор байгаа ч энэ онд Азийн улс орнуудын эдийн засаг өсөлттэй байна гэж БНХАУ-ын тэргүүлэх олон улсын хурлын тайланд мэдээллээ.
Мягмар гарагт Boao-ийн Азийн чуулга уулзалтаас гаргасан урьдчилсан мэдээллээс харахад энэ онд Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт 4.5 хувьд хүрч, өнгөрсөн оны 4.4 хувиас өсөх төлөвтэй байна. Ялангуяа Өмнөд Азийн улс орнуудын эдийн засаг 5.9 хувиар өсөж, бүс нутагтаа өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэй байгааг тайланд дурдсан байна.
"Азийн орнуудын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад хүндрэл учрах боловч хэд хэдэн салбарууд өсөлтөд түлхэц болно" гэж онцолжээ.
Түүнчлэн "Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй ч Ази тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байна" гэж тодотгосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт тарифын шинэ арга хэмжээгээ танилцуулах хүлээлттэй байгаа юм. БНХАУ болон БНЭУ АНУ-ын тарифын арга хэмжээнээс үүсэх эрсдэлд хамгийн их өртөж буй улс орнууд болоод байна.
Эх сурвалж: GOGO.MN
САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдаан 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.
Уг хуралдаанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэв. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцлээ.
Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг Монгол улсын дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмжийг СТБЗ-өөс Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Mongol bank.mn / www.mongolbank.mn/mn/r/9105 /
НДШ-ИЙН ДООД ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
НДШ-ИЙН ДООД ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болон шинэчлэгдэж байна.
Үүнээс улбаалан сайн дураар төлөх нийгмийн даатгалын хэмжээ өсөж буй. Тухалбал сар бүр иргэн та нийгмийн даатгалд хамгийн багадаа 106,920 төгрөг төлөх юм.
Манай улс сард 171,300 гаруй хүн сайн дураар нийгмийн даатгал төлдөг тоо бий.
Эх сурвалж: Ikon.mn /https://ikon.mn/n/3dfv/
Суудлын автомашины импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,2 хувиар өсжээ.
Монгол Улс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 36,776 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 6,736 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: GOGO.MN
ДОЛЛАР 3525 ТӨГРӨГ ДАВЛАА
Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн атал ханшийн өсөлт саармагжилгүй, доллар 3525 төгрөг давлаа
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын валютын нөөцийг шаардлагатай хэмжээнд нэмэгдүүлэх бүх боломжийг дайчилж байна. Энэ хүрээнд экспортоо нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээл дээрх нөөц боломжоо дайчилж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ” хэмээн Валютын нөөцийг нэмэгдүүлж, дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн танилцуулгадаа хэлэв.
Монголбанкны хамгийн сүүлийн мэдээллээр гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар байв. II сард 4.7 тэрбум ам.доллар байсан бөгөөд III сарын сүүл гэхэд ийн өсөлттэй гарсан ч өнөөдрийн байдлаар ам.долларын ханш түүхэн дээд түвшиндээ хүрээд байна.
- Төв банкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдааг зохион явуулж, уг дуудлага худалдаагаар спот арилжаа хийдэг бөгөөд өчигдөр 61 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна.
2009 оноос хойш төв банкны зүгээс дуудлага худалдаагаар нийлүүлсэн валютыг ханшийн өөрчлөлттэй харьцуулахад 20 сая орчим ам.доллар хүртэл харьцангуй хүчтэй нөлөөтэй байдаг бол 40 сая ам.доллар хүртэл саармагждаг буюу үүнээс дээш дүнтэй интервенцийн үр нөлөө харьцангуй сул байх төлөв ажиглагдаж байжээ. Өөрөөр хэлбэл төв банк валютын нөөц бүрэлдүүлэх явцад ханшид үзүүлэх нөлөө нь худалдан авсан валютын дүнгээс үл хамааран ам.долларын ханшийг өсгөх нөлөө үзүүлдэг аж. Харин валютын захаас татсан нэг сая ам. доллар тутам ханшийн савалгаа 0.13 төгрөгөөр нэмэгддэг бөгөөд эсрэгээрээ валютын захад ам. доллар нийлүүлэх нь ханшийн хэлбэлзлийг бууруулахад тодорхой үр нөлөөгүй байгааг салбарын шинжээчид тайлбарлаж байжээ.
- Монголбанкны интервенцийн үр нөлөө нь валютын ханшид мэдрэгдэж байгаа ч хэлбэлзлийг бууруулахгүй байгаа өнөөгийн нөхцлийг дээрх тайлбараас харж болно.
Эх сурвалж: Eguur.mn
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСЫГ НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газар найман жилийн дараа дотоодын зах зээл дээр үнэт цаас дахин гаргахаар боллоо. Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо.
Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөжтэй, найдвартай, эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөртэй, хүүгийн орлогын албан татваргүй үнэт цаасыг санал болгож байгаа бөгөөд бонд эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшиж буй бондыг төлбөрийн болон бусад аливаа баталгааны барьцаа болгох боломжтой байдгаараа онцлогтой. Ийнхүү дотоодын зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэлснээр суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээл хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх ач холбогдолтой юм.
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа бондын зах зээлийг дэмжихтэй холбоотойгоор үнэт цаас гаргагчийн зардлыг бууруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, суурь өгөөжийн жишиг хүү бий болгох, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд Засгийн газрын дотоод үнэт цаасыг арилжаалж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болох юм.
Эх сурвалж: FRC.MN
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 15% ӨСЖЭЭ
Орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.
Та дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Эх сурвалж: GOGO.MN
2025 онд Монголд инфляц өндөр хэвээр байна
Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын ойрын хоёр жилийн эдийн засгийн төлөв байдлын талаар тнанилцууллаа
Өнгөрсөн оны 9-р сард Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6 хувиар өснө хэмээн таамаглаж буйгаа танилцуулсан билээ. Мөн өнгөрсөн онд уул уурхайн олборлолтыг даган экспорт нэмэгдэж 37.6 хувийн өсөлттэй, үүнийг дагасан төсвийн орлого нэмэгдэж, үндсэндээ 2024 онд эдийн засаг өсөлттэй байсныг онцолж байсан юм.
Харин 2025 онд эдийн засаг эерэг байх боловч инфляц өндөр хэвээр байна гэв. Мөн эдийн засгийн өсөлтийг 6.6 хувь, ирэх 2026 онд 5.9 хувьтай байх төсөөллийг танилцууллаа.
Ингэхдээ уул уурхай дагасан эдийн засгийн өсөлт голлох нөлөөг үзүүлж магадгүй хэмэн таамаглаж байна.
- Оны төгсгөлд инфляц 9.1 хувьд тогтож, ирэх жил 7 хувь байх төлвийг тодорхойлж, уул уурхайн гаралтай түүхий эдийн уналт инфляцын дарамтад нөлөөлөх боломжтой гэдгийг мөн онцлов. Улс орнуудад өрнөж буй геополитикийн шинжтэй эдийн засгийн хямрал, тариф, худалдааны дайнтай холбоотой нөлөөллүүдэд мэдрэг байхыг анхааруулсан юм.
Валютийн нөөцийн хэмжээ нэмэгдэх эсэх нь уул уурхайн экспортын орлого болон цаашид хэрэгжих эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төслүүдээс шалгтгаалах бөгөөд дэд бүтцийн төслүүдийн гүйцэтгэл, хэрэгжилтэй холбоотойгоор импорт тодорхой хувиар нэмэгдэх боломжтой гэв.
Монгол Улсын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр цаашид хэрэглээний зээлийн өсөлт саарах төлөвтэй байна.
-
Экспортыг давсан импортын өсөлтөөс шалтгаалан барааны дансны ашиг буурч, алдагдалтай гарчээ. Ирэх жилүүдэд уул уурхайн гаралтай түүхий эд, тэр дундаа зэс, нүүрсний үнэ огцом унах эрсдэл үүсэхийг сануулж, энэ нь төсөвт мөн дарамт болж болзошгүйг анхааруулав.
Дэлхий дахинаа болж буй худалдааны дайн, тарифын нөлөө цаашид саармагжиж магадгүй ч манай улсын эдийн засагт шууд нөлөөлөл үүсгэх нь бага гэж үзсэн бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт шууд байдлаар нөлөө үзүүлэх боломжтой гэсэн юм. Тухайлбал, тарифын асуудлаас үүдэж Хятадын эдийн засгийн өсөлт саарах, үүнийг дагасан уул уурхайн гаралтай импортоо хумих нь манай улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй юм.
Эх сурвалж: EGUUR.MN
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД 1.6 САЯ ИРГЭН, 19600 ААН-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАГДЖЭЭ
Монгол Улсын банкны салбарын зээлийн үлдэгдэл 2023 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 54.3 их наяд төгрөг байна. Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдах жилд буюу 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар банкны салбарын зээлийн үлдэгдэл 9.4 их наяд төгрөг байсан.
Чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 10 хувьтай тэнцэж буюу зохих түвшинд байгаа бөгөөд цаашид хадгалах, бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль, тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж батлах, шинэчлэх үйл ажиллагааг тогтмол хийж салбарын тогтвортой байдал хангагдах юм.
Зээлийн мэдээллийн санд
- 13 арилжааны банк,
- 436 банк бус санхүүгийн байгууллага,
- харилцаа холбооны компаниуд,
- төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд,
- хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг.
2024 оны 02 дугаар сарын байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.
Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж түүн дээр суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг баталсан нэгдсэн журам эрх бүхий бодлого тодорхойлогч байгууллага болох Монголбанк батлах шаардлагатай.
Эрх бүхий байгууллагаар нэгдсэн аргачлал, баталсан журамтай болсноор зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалтай нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох боломжтой болох юм байна.
Зээлдэгчийн зээлжих чадварыг нэгдсэн онооны аргачлалаар тодорхойлсноор зээлийн эргэн төлөлтийн найдвартай байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал, банкны системийн нийт 28.6 их наяд төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл хөрөнгийн эргэн төлөгдөх баталгааг хамааруулна.
Зээлийн мэдээллийн тухай хуульд зээлийн мэдээллийг ашиглан үйлчилгээ үзүүлэх этгээд зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох гэж заасан боловч ямар аргачлал болон холбогдох журмын дагуу үнэлгээ хийж, зэрэглэл тогтоох талаар хуульд заагаагүй бөгөөд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зөв, бодит байдалтай нийцүүлэн ашигласнаар банк, санхүүгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын санхүүгийн сахилгыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж шийдвэр гаргалтыг тоон мэдээлэл, тодорхой арга, онооны аргачлалыг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой болно.
Ингэснээр иргэд ХАР ЖАГСААЛТ гэдэг “айдас, хүйдсийн хонгил”-оор алхахгүй, онооны системээр тэнцвэртэй үнэлүүлэх боломжтой болох аж.
Эх сурвалж: URUG.MN
Сүүлийн нэг сард машины импорт хоёр дахин буурчээ
Гуравдугаар сард нэг долоо хоногийн дотор 3292 ширхэг автомашин импортолжээ. Харин энэ сард нэг долоо хоногт импортолсон машины тоо 1673 болж буурчээ.
Учир нь Санхүүгийн зохицуулах хорооноос авто машиныг урьдчилгаа төлөлгүй худалдахыг зогсоосон юм. Энэ шийдвэрийн үр дүн гарч, автомашины импорт буурлаа гэж СЗХ мэдээлэв.
Энэ нь төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой. Энэ оны эхний өдөр нэг ам.доллар 3430 төгрөг байсан бол өнөөдөр 3582-3598 төгрөгтэй тэнцэж байна.
Эх сурвалж: GOGO.MN
ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.2 ХУВИАР БУУРСАН
Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2025 оны эхний гурван сард 172.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оны мөн үеэс 15.5 (8.2%) тэрбум төгрөгөөр буурсан тухай ҮСХ-ноос мэдээллээ.
Ингэснээр үнэт цаасны нийт гүйлгээний 28.2 (48.7тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 71.8 (123.8 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна.
Үнэт цаасны гүйлгээний 28.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 28.6 хувийг компанийн бонд, 27.8 хувийг компанийн хувьцаа, 0.4 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна. Үнэт цаасны гүйлгээ 2025 оны гуравдугаар сард 64.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.2 (28.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 28.8 (80.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Арилжсан үнэт цаас 2025 оны эхний гурван сард 268.5 сая ширхэг болж , өмнөх оны мөн үеэс 290.4 (52.0%) сая ширхгээр буурчээ. Нийт арилжсан үнэт цаасны 0.1 (390.0 мянган ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 99.9 (268.1сая ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.
Эх сурвалж: Eguur.mn
Экспортын орлогоос үүдэж төсвийн орлого буурах төлөвтэй байна
АНУ-ын зүгээс хэрэгжүүлэх тарифын бодлогын нөлөөгөөр БНХАУ-ын өсөлтийн төлөв суурь төсөөлөлд авч үзсэнээс хурдтай саарах, үүний нөлөөгөөр гангийн үйлдвэрлэл буурч, нүүрсний үнэ буурах эрсдэл өндөр байгааг төв бнк тайландаа онцолжээ.
Энэ тохиолдолд манай улсын экспортын орлого буурч, төлбөрийн тэнцэл суурь төсөөллөөс муудах, улмаар төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдэх, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм. Төсвийн орлого батлагдсан дүнгээс буурах буюу нүүрсний үнийн уналттай холбоотойгоор 2025 онд төсвийн орлого батлагдсан дүнгээс дутах, татварын багц хуулийн шинэчлэл батлагдах тохиолдолд 2026 онд төсвийн орлого төлөвлөгөөнөөс ч мөн дутаж болзошгүй байгааг тусгасан байна.
Төсвийн тэнцэл алдагдалгүй байх чиглэлийг харгалзан үзвэл төсвийн орлого буурснаар зардал буурах нөхцөл бий болно. Улмаар эдийн засгийн идэвхжил саарч, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт буурах, цаашлаад нийт инфляц суурь төсөөлөлд авч үзсэнээс буурах нөхцлийг бий болгох боломжтой хэмээн мөнгөний бодлогын тайланд тусгажээ.
Эх сурвалж: Eguur.mn
Зэсийн үнэ 9300-аас 8700 ам.доллар болж буурчээ
"Оюутолгой" компанийн удирдлагууд өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, тэдний асуултад хариулав.
Энэ онд тус компанийн зэсийн үйлдвэрлэл 50 хувиар өсөх сайн мэдээтэй байна. Энэ оны эхний улиралд зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өсжээ.
Дэлхийд хоёрдугаарт орох хэмжээний ур туузан дамжуурга гүний уурхайд ашиглалтад орсон. Мөн гүний уурхайд хоёр дахь, анхдагч бутлуурыг суурилуулахаар ажиллаж байна. Анхдагч бутлуур нь том хэмжээтэй хүдрийн биетүүдийг бутлан жижиглэх үүрэгтэй юм.
Тус компани "Ухаалаг үйлдвэр" төсөл хэрэгжүүлэн, бүх машиндаа олон тооны мэдрэгч суурилуулжээ. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тэдгээр мэдрэгчийн ирүүлдэг мэдээлэлд үндэслэн машины эвдрэлийг урьдаас таамаглах боломж бүрдсэн гэж Техникийн үйлчилгээ, өсөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр танилцуулав.
Эх сурвалж: GoGo.mn
ЭДИЙН ЗАСАГ Хятад гангийн эрэлтээ бууруулж эхэлсэн нь Монголын нүүрс, төмрийн хүдрийн экспортод эрсдэл үүсгэв
БНХАУ-ын Засгийн газраас гангийн үйлдвэрлэлээ багасгана хэмээн 3-р сард мэдэгдэж байсан билээ. Энэ мэдэгдлийнхээ араас ойрын хугацаанд тус улсын гангийн гол ассоциац үйлдвэрлэлийн гарцыг танах арга хэмжээнүүд авч эхэллээ. Үүнийг дагаад төмрийн хүдрийн үнэ биржүүд дээр буурч эхлээд байна.
Хятадын Засгийн газар түүхий гангийн илүүдэл нийлүүлэлтээ арилгаж, гангийн салбараа бүтцийн өөрчлөлтөд оруулах ажлыг эрчимтэй хийж эхэллээ. 2020-2024 оны хооронд тус улсын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 5.6 хувиар буурсан бөгөөд энэ онд гангийн экспортын төлөвт худалдааны дайн багагүй саад учруулсан.
Энэ оны эхний 2-р сарын байдлаар БНХАУ-ын импортолсон гол нэрийн түүхий эдийн статистик тоон мэдээллийг авч үзвэл:
Төмрийн хүдэр 191 сая тонн буюу 8.4 хувь, импортын дундаж үнэ 1 тонн нь 714.2 юаниар буюу 22.8 хувиар тус тус буурсан
Түүхий нефьт 83,854 сая тонн буюу 5 хувь, тн тутам нь 3,987.3 юаниар буюу 4.6 хувиар буурсан
Нүүрс 76,119 сая тонн буюу 2.1 хувиар нэмэгдэж, тонн тутам нь 612.8 юань буюу 19.3 хувиар буурсан
Байгалийн хий 20,311 сая тонн буюу 7.7 хувь, тонн тутам нь 3,452.4 юань буюу 5.5 хувиар буурсан
Буурцаг 13,606 сая тонн буюу 4.4 хувиар өсөж, тонн тутам нь 3,328.9 юань буюу 17.4 хувиар буурсан;
Боловсруулсан нефть 6,343 сая тн буюу 16.2 хувиар буурч, тонн тутам нь 4,361.6 юань буюу 2.6 хувиар өсчээ.
Хятад улс нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч, хэрэглэгч улс бөгөөд үйлдвэрлэлийн замбараагүй өрсөлдөөнийг хязгаарлах замаар гангийн салбарын зохицуулалтыг шинэчлэхээр зорьж буй. Одоогийн байдлаар Бээжинг 50 сая тонн орчим гангийн үйлдвэрлэлийг бууруулж болзошгүй гэсэн таамаг хөвөрч байна.
2024 онд Монгол Улс Хятад руу нийт 83.7 сая тонн нүүрс экспортолсны дийлэнхийг коксжих нүүрс эзэлсэн бөгөөд Монгол Улс Хятадын коксжих нүүрсний голлох нийлүүлэгчдийн нэг юм. Манай улсын нүүрсний экспорт 2023 онд эрс нэмэгдэж 66.7 сая тоннд хүрсэн нь 2022 оныхоос 110.5 хувиар өссөн үзүүлэлт байв. Экспортын орлого нэмэгдсэн ч тонн тутмын дундаж үнэ 35.9 хувиар буурсан юм. Нийт экспортын 99.5 хувийг БНХАУ дангаараа худалдан авдаг.
Манай улс жилд ойролцоогоор Хятад руу 7–9 сая тонн төмрийн хүдэр экспортолдог бөгөөд 2021 онд Монгол Улс нийт 8.8 сая тонн төмрийн хүдэр экспортолсны 99 хувийг Хятад эзэлжээ.
Энэ онд коксжих нүүрсний үнэ харьцангуй сэргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл, хүлээлтийг ийн эвдэж Хятад улс гангийн үйлдвэрлэлээ хумихаар болсон нь энэ онд манай улс нүүрсний экспортоо 86 сая тонд хүргэх үү үгүй юу гэдэг сорилт болов.
Мөн нөгөө талд ОХУ жилдээ 100 гаруй сая тонн нүүрс экспортод гаргадаг. Харин БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй нүүрсний хэмжээ, хувийн жингээр өнөөгийн байдлаар Австрали, Индонези, Монгол Улсын дараа 4 дүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн 2024 онд ОХУ нийт 95 сая тонн нүүрс экспортод гаргасан бол 2025 онд 105 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна. Өөрөөр хэлбэл энэ талбарын өрсөлдөгчид жил бүр хэмжээгээ ахиулж, боломжит тээвэрлэлтээр Хятад руу нүүрсээ нийлүүлэх дэд бүтцээ сайжруулсаар байгаа.
Ингээд харахаар, Хятадын гангийн үйлдвэрлэл хөдөлгөөнд орох нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, биет хэмжээний гарцад нөлөөлөөд зогсохгүй цаашлаад төсвийн дарамт болж томрох эрсдэлтэй байна.
Эх сурвалж: Эгүүр.мн

